Шууд Chart

Ангарагийн солирын хэлтэрхийг “Экспо-2025” үзэсгэлэнд тавина

2025-03-28 16:21:37

Токио дахь туйлын судалгааны Үндэсний төвд хадгалагддаг, дэлхий дээрх Ангараг гарагийн хамгийн том солирын хэлтэрхийг зөөвөрлөж Экспо-2025 үзэсгэлэн болох газарт хүргэж байна. “Оsaka bay” хиймэл аралд ирэх сарын дундуур эхлэх Экспо-гийн Японы хэсэгт уг чулууг үзүүлэнд тавих юм байна. Японы Антарктидын судалгааны экспедицийнхний олж илрүүлсэн 29см өргөн, 16см урттай, өндөр нь 17.6 см хэмжээтэй уг чулуу Ангараг гараг дээр нэгэн цагт ус байсныг илтгэх эрдэс агуулсан тул шинжлэх ухаанд онцгой ач холбогдолтойд тооцогддог. 

Японы үзэсгэлэнд энэхүү чулууг байрлуулахын тулд температур болон чийгшлийн тодорхой нөхцөлийг хадгалах ёстой байна. Мөн энэ чулуунд хүмүүс хүрч үзэх боломжтой юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ангарагийн солирын хэлтэрхийг “Экспо-2025” үзэсгэлэнд тавина   
Үзсэн: 386 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй