Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр буурууллаа

2025-03-29 09:53:56
Error loading player: No playable sources found

Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан НИТХ-д өргөн барьсан билээ. Тогтоолын төслийг НИТХ-ын ажлын хороод, намын бүлэг, нэгдсэн чуулганаар хоёр үе шаттай хэлэлцүүлэн гуравдугаар сарын 28-нд баталлаа. Нийслэлийн 2025 оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголын төсөлд тусгасан. Үүнээс 2025 оны хотын шуудын төсвийн нийт орлогыг 1,664.5 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 4,127.1 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 6,792.3 тэрбум төгрөг, хотын шуудын төсвийн урсгал зардлыг 1,319.4 тэрбум төгрөг, төсвийн хөрөнгө оруулалтыг 4,453.6 тэрбум төгрөг, төвийн зургаан дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг 1,435.6 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийг 16.4 тэрбум төгрөг байхаар тооцож, баталлаа.


Нийслэлийн төсвийн нийт эх үүсвэрийг 195 тэрбум төгрөгөөр буурууллаа  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй