
Энэ өдрийг анх АНУ-д 1990 оны гуравдугаар сарын 30-нд “Үндэсний эмч нарын өдөр" болгон тэмдэглэж байжээ.
Үүнээс хойш Дэлхийн эмч нарын холбооноос жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг олон улсын эмч нарын өдөр болгон албан ёсоор тэмдэглэдэг болсон билээ.
Энэ өдөртэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч нарын дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, мэргэжлийн ажлын онцлогийг олон нийтэд таниулах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн “Эмчээ сонсъё” арга хэмжээг ЭМЯ-наас зохион байгуулсан юм.
Өнөөдөр олон улсын эмч нарын өдөр тохиож байна | ||
Үзсэн: 283 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.