Шууд Chart

Цас, мөс хайлж халтиргаа гулгаатай байгаа тул болгоомжтой явахыг ГССҮТ-өөс зөвлөлөө

2025-03-30 13:07:48

2020-2024 онуудад уналтын шалтгаант осол гэмтэл тэргүүлсээр байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс сэрэмжлүүллээ.

Осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгаан

  • Уналт 42.5 хувь
  • Амьгүй механик хүчинд өртөх 18.3 хувь
  • Зам тээврийн осол 12.4 хувь
  • Амьтай механик хүчинд өртөх 8.6 хувь
  • Хүчирхийлэл 8.4 хувь

Осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн үед толгойн гэмтэл хамгийн түгээмэл тохиолддог байна. Түүнчлэн

  • Шагай ба тавхайн гэмтэл
  • Тохой ба шууны гэмтэл
  •  Өвдөг ба шилбэний гэмтэл
  • Мөр ба бугалгын гэмтэл

 Уналтын тэргүүлэх шалтгаан

  • Нэг түвшин дээр бүдэрч, тээглэж унах
  • Шат гишгүүрээс унах
  • Мөс, цасан дээр халтирч унах

Иймд цас, мөс хайлж халтиргаа гулгаа ихсэж байгаа тул болгоомжтой явахыг зөвлөлөө.

 


Цас, мөс хайлж халтиргаа гулгаатай байгаа тул болгоомжтой явахыг ГССҮТ-өөс зөвлөлөө  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй