Шууд Chart

Орон нутгийн зургаан настны эрт илрүүлгийн үзлэгийг дөрөвдүгээр сараас зохион байгуулна

2025-03-30 14:25:23

“Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн сурагчдад зүрхний эмгэгийн эрт илрүүлгийг хийх 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт” Энэ  сарын 24-28 өдрүүдэд  ЭХЭМҮТ-д зохион байгуулагджээ.  Энэхүү сургалтад орон нутгаас нийт 850 гаруй эмч, мэргэжилтэн  хамрагдсан байна.

 

Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд Нийслэлийн ЕБС-ийн 6 настны эрт илрүүлгийн үзлэг 2024 оны 4 дүгээр улирлаас эхэлж, өнөөдрийн байдлаар нийт 40,749 хүүхдийн 89 хувь нь хамрагдсан байна.

Үүнээс зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлт 21.4 хувь шүдний цоорол 79.9 хувь, харааны өөрчлөлт 20.5 хувьд тус тус илэрсэн бөгөөд дараагийн шатны оношилгоо, эмчилгээний явц 13-66 хувьтай явж байна.

Орон нутгийн зургаан настны эрт илрүүлгийн үзлэгийг улсын хэмжээнд ирэх 4 дүгээр сараас зохион байгуулна.  Оношилгоо, эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж болох зүрхний цахилгаан бичлэгийн ухаалаг аппарат, хараа зүйн оношилгооны цогц тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг тус тус шийдвэрлэсэн байна.


Орон нутгийн зургаан настны эрт илрүүлгийн үзлэгийг дөрөвдүгээр сараас зохион байгуулна  
Үзсэн: 262 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй