
Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Монтед" Констракшн, "Асиан Сити" ХХК, "Валькан" групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-337 анги, АПУ ХК, "Чиглэл" ХХК, "Их Монголын Хүчтэн" дэвжээний бөх, улсын харцага Баянзулын Цэдэнсодном үзүүрлэв.
Дөрөвт Увс аймгийн Ховд сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Хемон" Констракшн ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Улаангом сумын харьяат, ҮБХИС, "Увснуур" дэвжээний бөх, улсын гарди Ө.Бат-Орших нар шалгарсан. Наймд улсын заан Д.Хүдэрбулга, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдэв.
Тус барилдааны үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Баттогтохын Чойжилсүрэн Монгол бөхийн өргөөний гадна тохижилтын ажилд зориулан 100 сая төгрөг хандивласан юм. Тэрбээр өөрөө бөхийн удамтай бөгөөд аав нь аймгийн хурц арслан Баттогтох юм. МҮБХ-оос Монгол бөхөө дэмжиж байгаад талархлаа илэрхийлж, Монгол бөхийн өргөөний дүрс бүхий сувинерийг дурсгав.
Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд Б.Бат-Өлзий заан түрүүллээ | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.