
Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Азийн АШТ-ий 125 кг-д мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумид 6:0-ээр ялагдсан юм.
М.Лхагвагэрэлийн хувьд 2023 оны Азийн АШТ-д түрүүлсэн бол энэ жил хоёр дахь медалиа ийн авч байна. Мөн “Ханжоу-2022” Азийн наадмаас мөнгөн медаль авч байсан билээ. М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртсэнээр Монголын баг энэ жилийн Азийн АШТ-ийг 3 мөнгө, 7 хүрэл, нийт 10 медальтай өндөрлүүлж байна.
М.Лхагвагэрэлээс гадна Т.Энхжин (эмэгтэйчүүдийн 65 кг), Ц.Цогбадрах (эрэгтэйчүүдийн 65 кг) нар мөнгөн медаль хүртсэн. Мөн эмэгтэйчүүдээс Б.Мөнхнар (50 кг), Б.Отгонтуяа (55 кг), Э.Дэлгэрмаа (68 кг), З.Болортунгалаг (72 кг), эрчүүдээс Б.Мөнх-Эрдэнэ (57 кг), О.Сүлдхүү (79 кг), Н.Батбилгүүн (86 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)
МУГТ М.Лхагвагэрэл Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.