Шууд Chart

Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь

2025-03-31 10:48:38

Монголын Үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд дөрөвдүгээр сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • 04.01-ны Мягмар гарагт Дорнод аймгийн Чойбалсан хотод “Дорнын Хүчтэн” дэвжээний нэрэмжит Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 04.05-ны Бямба гарагт Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • 04.06-ны Ням гарагт Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жил, Улсын өсөх идэр харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 04.12-ны Бямба гарагт Монгол улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан,
  • 04.19-ны Бямба гарагт “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан,
  • 04.20-ны Ням гарагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан,
  • 04.21-ны Даваа гарагт Завхан аймгийн Баянтэс сумын шинэ Спорт заалны нээлтийн барилдаан, 04.26-ны Бямба гарагт Нийслэлийн МАН-ын нэрэмжит Улсын аварга цолын хүндэтгэл улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 04.27-ны Ням гарагт Улаанбаатар хотын аварга шалгаруулах Чансаа өндөр бөхчүүдийн 3х3 халз барилдаан тус тус зохион байгуулагдана.

 

 Эх сурвалж: МҮБХ


Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь  
Үзсэн: 1682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй