Шууд Chart

ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчид “Миний мэргэжил, миний сонголт” сэдэвт сургалтад хамрагджээ

2025-03-31 11:13:49

Боловсролын сайдын 2024 оны А/123 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын ерөнхий газар, “Юнайтед Карьер хөгжлийн төв” НҮТББ хамтран нийслэлийн 7 дүүргээс сонгогдсон 20 ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн суралцагчдад “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хичээл сонголтод бэлтгэх” төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

 

Төслийн хүрээнд ерөнхий боловсролын 20 сургуулийн 6000 суралцагч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Мэргэжил сонголтын сонирхол тодорхойлох тест” үнэлгээнд хамрагдан авьяас сонирхлоо тодорхойлж, “Миний мэргэжил, миний сонголт” сэдэвт сургалтад хамрагдан ирээдүйн ажил мэргэжлээ сонгоод байна.

Мөн оролцогч 6000 эцэг эх, асран, хамгаалагчид “Шинэ үеийн суралцагчдын сэтгэл зүйн онцлог ба мэргэжил сонголт” сэдэвт сургалтад хамрагдан хүүхдийнхээ авьяас, сонирхлыг таньж мэдэх, мэргэжил сонголтод туслах чадвар эзэмшлээ.

Сонгогдсон 20 сургуулийн сургалтын менежер, анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид, нийт 600 албан хаагч “Шинэ үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог ба мэргэжил сонголт”, “Үнэлгээнд суурилан ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх арга зүй” сэдэвт сургалтад хамрагдан суралцагчдадаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход туслах, зөвлөгөө өгөх олон улсын арга техникт суралцлаа.


ЕБС-ийн 9 дүгээр ангийн сурагчид “Миний мэргэжил, миний сонголт” сэдэвт сургалтад хамрагджээ  
Үзсэн: 277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй