
БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд болоход 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин өрсөлдлөө.
20 дахь удаагийн энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилтыг гавьяат тамирчин Б.Сэр-Од (VI байр) /2:15:13/ үзүүлжээ.
Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд тэрбээр өнгөрсөн жил алтан медалиа хүртэж байна.
Монголын тамирчид тус тэмцээнээс өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд Б.Сэр-Од 2013 онд алт, 2008 онд мөнгөн медаль хүртсэн бол Ц.Бямбажав 2017 онд хүрэл, Г.Хишигсайхан 2024 онд алтан медаль хүртсэн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 367 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.