
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоног эхэллээ. Бие даалт 3 дугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 4-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Бие даалтын 7 хоногт “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн дагуу гамшиг, осол, аюулаас өөрийгөө болон өрөөлийг аврах сургалтад хамрагдах юм. Энэ сургалтыг аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулахаар Боловсролын ерөнхий газар төлөвлөжээ.
Мөн энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Нийслэлийн сургуулиуд гуравдугаар сарын 31-нээс 4-р сарын 4-ний хооронд бие даалт хийнэ. Дөрөвдүгээр сарын 7-ноос амарч, дөрөвдүгээр сарын 14-ний даваа гарагт хичээл эхэлнэ.
Нийслэлийн сурагчдын бие даалтын 7 хоног өнөөдөр эхэллээ | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.