
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Т.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, Замын-Үүд сумаар дамжих олон улсын чанартай авто зам, замын байгууламжийг шалгажээ.
Нийт 140 хэсэгт 4000 м.кв авто замын нүхэн эвдрэл засах, гурван байршилд авто замын далан, хөвөө сэргээх, 79 ширхэг тэмдэг, техник хэрэгслийг засах, 86 ширхэг тэмдгийг шинээр суурилахаар болсон байна. Мөн дээрх сумдын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх улсын, орон нутгийн чанартай авто замыг хянаж, 350 тээврийн хэрэгсэл шалгаж, жин хэмжээ хэтрүүлсэн, гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх дүрэм зөрчсөн 67 зөрчилд шийтгэл ногдуулсан байна.
Ажлын хэсэг замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, цаашид авах арга хэмжээний санал, шийдвэрийн төсөл боловсруулахыг ЗТЯ мэдээллээ.
Улсын болон орон нутгийн авто замуудад хяналт шалгалт хийжээ | ||
Үзсэн: 281 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.