
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно гэдгийг хэллээ.
Тэрбээр “Хотын хэмжээнд хүн амын нягтшил ихтэй ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруухан байршил хэд хэд бий. Үүний нэг нь БЗД-ийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн асуудал. Тус хороо ганцхан сургуультай, сурагчид сургуульдаа багтахаа байсан. Хорооны оршин суугчид, эцэг, эхчүүд өөрсдөө шийдэл хайж, “Наран трейд”-ийн эзэмшлийн цэцэрлэгийн зориулалттай хуучны байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт гаргасан байдаг. Бид өнгөрсөн жил аж ахуйн нэгжтэй зөвшилцье, барилгыг нь худалдаж авъя гэдэг хүсэлтээ тавьсан. Гэтэл тус аж ахуйн нэгжийн удирдлагууд 30 жил ашиглаагүй барилгаа заал болгоно хэмээн “хав дарчхаад” таг чиг сууж байна. Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус аж ахуйн нэгжтэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно” гэв.
Х.Нямбаатар: Хүүхдийн төлөө хийж буй ажилд хамтарч ажиллахгүй бол тус ААН-тэй холбоотой зөвшөөрөл, бичиг цаасны ажлыг зогсооно | ||
Үзсэн: 634 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.