
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр алтан гарт, цагаан нөмрөгт эмч нарынхаа хөдөлмөрийг алдаршуулж Төрийн болон Нийслэлийн дээд шагналаар доорх нэр бүхий эмч, эмнэлгийн ажилчдыг шагналаа. НИТХ-ын дарга А.Баяр “Хүний төлөө гэсэн сайхан мэргэжил эзэмшиж, эрдэнэт хүний амь нас эрүүл мэнд, элэг бүтэн амьдралын төлөө тангараг өргөж зүтгэдэг та бүхэндээ Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе” гэв.
Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор Ардын болон Монгол Улсын гавьяат багш, профессор, Биологийн ухааны доктор Агваандарамын Гүрбадамыг шагналаа. А.Гүрбадам нь Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон улсын болон дотоодын судалгаанд амжилттай оролцсоор байгаа юм. Түүний мэргэжлийн үйл хэрэг, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь биологийн ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг ийнхүү үнэллээ.
Ардын багш А.Гүрбадамыг нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагналаа | ||
Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.