Шууд Chart

Зам, тээврийн салбарын зорчигч тээврийн тоо 7.5 хувиар өсжээ

2025-03-31 17:41:37

Зам, тээврийн салбарын долоо (2025.03.24-2025.03.30) хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна. 

Зорчигч тээвэр

2025 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар салбарын хэмжээнд нийт 36.9 сая зорчигч тээвэрлэж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.5 хувиар өссөн байна. Үүнд:

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 36.0 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 35.5 сая зорчигч зорчжээ.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 372.3 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 468.8 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.9 хувиар өсжээ.

Ачаа тээвэр

2025 оны гуравдугаар сарын 30-ны байдлаар салбарын нийт ачаа тээвэр 27.7 сая тонн болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна.

  • Автотээврээр оны эхнээс өссөн дүнгээр 17.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 хувиар өссөн байна.
  • Төмөр замаар оны эхнээс өссөн дүнгээр 9.8 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.6 хувиар буурчээ.
  • Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.96 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4 хувиар мөн буурсан байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 


Зам, тээврийн салбарын зорчигч тээврийн тоо 7.5 хувиар өсжээ  
Үзсэн: 309 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй