Шууд Chart

Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

2025-04-01 09:04:34

МҮБХ болон "Эвт Монгол" клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Үзэгчдээс супер азтан тодруулж автомашин бэлэглэнэ. Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.

Тэрбээр 1929-1946 онуудад Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн бөгөөд 1039 оны 11 сард хилс хэргээр баригдан хоригдож 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмын өмнө суллагдан барилдаж 5 даван шөвгөрч байжээ.


Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно  
Үзсэн: 303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй