
Дэлхийн усан мандлын хамгийн гүн хэсэг болох Марианы хонхорын тухай энэ удаад товчхон дурдахуй.
Марианы хонхор нь Номхон далайн Филиппиний арлуудын ойролцоо буюу хойд өргөргийн 15 градус, зүүн уртрагийн 147 градус орчимд орших дэлхийн хамгийн нам дор газар юм. Марианы хонхорын хамгийн гүн цэг нь далайн төвшингөөс 10911 метр, дэлхийн төвөөс 63664 метр гэж үздэг байна. Марианы хонхорын судалгаа нь XX зуунд эхэлсэн.
1925 онд Японы "Манжуур" хөлөг онгоц хүндрүүлэгч бүхий утсыг доош нь унжуулах аргаар Марианы хонхор хавьд 9814 метр гүнийг тэмдэглэсэн нь дэлхийд Марианы хонхорыг хэр гүн болохыг хэмжсэн анхны тохиолдол байв. Хожим буюу 1951 онд Английн далайн флотын судалгааны "Челленжер-8" хөлөг онгоц Марианы хонхорын талаар нарийвчилсан судалгааг хийжээ. Тус хөлгийн хэмжилт хийсэн газрыг Челленжерийн ангал гэж нэрлэх болжээ.
Тэрхүү хэмжилтийг долгионы ойлт ашиглан хийж, умард өргөргийн 11 градус 19 минут, дорнод уртрагийн 142 градус 15 минутад 10900 м гүнийг тэмдэглэжээ.
Гэвч тэр үед хэмжилтэд алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 10863м гүн байсан гэж үздэг. Ийм хэмжээний гүнд усанд даралт маш өндөр учраас амьд амьтан байх боломжгүй гэж зарим судлаачид үздэг. Гэвч бүрэн судлагдаагүй олон төрлийн олон төрлийн сонирхол татам амьтад байгаа гэх бөгөөд амьтдын чулуужсан үлдэгдэл ч олдсон талаар зарим эх сурвалжид мэдээлжээ.
Тодруулбал, тэнд амьдардаг хавч, дун, хорхойнууд, наймаалж нар бусад газруудынхаас арай өөр бөгөөд нарны гэрэл тусдаггүй учраас тэдгээр нь харанхуйд сайн дасан зохицсон аж. Зарим нь тод өнгөтэй, үнэрлэх, сонсох чадвар сайтай, амьд биетийн цахилгаан энергийг мэдрэх чадвартай байдаг ажээ.
1960 оны нэгдүгээр сард АНУ-ын далайн флотын тусламжтайгаар Август Пиккарын бүтээсэн шумбагч "Триесте" нь шумбагчаар 2 хүний бүрэлдэхүүнтэй баг Марианы хонхорын ёроолд хүрэхээр шумбан ёроолд хүрч, тэнд хальпин загас болон сам хорхой амьдардаг болохыг нүдээр үзэж гайхсан гэж өгүүлжээ.
Мөн Марианы хонхорт 6000 метрээс өндөр хэд хэдэн галт уул олдсон байна.
Сонирхуулахад Номхон далайн тавцан нь энэхүү Марианы хонхорын хавьд Филиппиний тавцангийн доогуур шургаж ордог байна.
Далай тэнгисийн хамгийн гүнд орших Марианы хонхор | ||
Үзсэн: 260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.