Шууд Chart

ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн баг Баянхонгор аймагт ажиллажээ

2025-04-01 09:31:06

ЭМЯ-ны чиглэлийн дагуу “Төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтээр ЭХЭМҮТ-ийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга А.Оюунчимэг, Мэдрэлийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Туул, Дүрс оношилгооны тасгийн эмч Ц.Цогзолмаа нар ажиллажээ. Мөн тус аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран “Хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан байна.

 

Энэхүү сургалтад тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумдын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгуулагын нийт 56 хүүхдийн эмч нар хамрагджээ. Сургалтын үеэр манай төвийн эмч багш нар өөрсдийн мэргэшлийн дагуу мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласнаас гадна аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Хүүхдийн нэгэн тохиолдлын эмнэлзүй” эмгэг судлалын бага хуралд оролцож, тус эмнэлгийн Хүүхдийн тасагт тойрон үзлэг хийж, эмнэлзүй, зохион байгуулалт, түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр санал зөвлөмж өгч, харилцан ярилцаж үр бүтээлтэй ажилласан байна.


ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүдийн баг Баянхонгор аймагт ажиллажээ  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй