Шууд Chart

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

2025-04-01 10:02:25

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын гэр хорооллын хоёр тарифт тоолууртай хэрэглэгчдийн 21:00-06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээг хөнгөлдөг.

Үүнд 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс их хэрэглээг 50 хувиар, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн нэг сарын 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг мөн 100 хувь, түүнээс их хэрэглээний 50 хувийг бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон юм.

Тэгвэл өнөөдрөөс эхэлж гэр хорооллын хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогсож байна.


Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй