Шууд Chart

"Ирээдүйн шилдэг мөрдөгч-2025" тэмцээн эхэллээ

2025-04-01 11:19:37

Дотоод хэргийн сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэргэдэх "Хууль сахиулагч" клубээс анх удаа Цагдаагийн сургуулийн 3, 4 дүгээр дамжааны суралцагчдын "Ирээдүйн шилдэг мөрдөгч-2025" тэмцээнийг зохион байгуулж байна.

 

Энэхүү тэмцээн нь Цагдаагийн сургуулийн суралцагчдын ирээдүйн мэргэжлийнхээ талаар төсөөлөлтэй болох, эрүүгийн процессын эрх зүй хичээлийн мэдлэгийг бататгах, Мөрдөн байцаах албанаас жил бүр зохион байгуулдаг "Шилдэг мөрдөгч" тэмцээнд алба хаагчдыг эртнээс бэлтгэх зэрэг олон талын ач холбогдолтой аж. Дамжаа бүрийн шилдэг 27 сонсогч, 6 тэмцээний нийлбэр дүнгээр аваргаа шалгаруулах юм. Тэмцээний дүн өнөөдөр гарна.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

"Ирээдүйн шилдэг мөрдөгч-2025" тэмцээн эхэллээ  
Үзсэн: 231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй