Шууд Chart

Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дэмжих багууд хуралдлаа

2025-04-01 11:48:25

Улсын Их Хурлын даргын 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн дэмжих баг 2025 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хуралдлаа.

Тус хуралд Улсын Их Хурлын даргын хуулийн бодлогын зөвлөх Н.Отгончимэг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан, Б.Мандалбаяр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Хишигбаатар, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа болон ажлын хэсгийн дэмжих багийн гишүүд оролцож, иргэний эрх зүйн ерөнхий анги, гэрээний ба үүргийн эрх зүй болон Иргэний хуулийн нэр томъёоны асуудлын хүрээнд санал солилцлоо.

Тухайлбал, хэлцэл хүчин төгөлдөр бус байх, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект, гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах тухай ойлголт, үндэслэл, гэрээний шинэ төрлүүд, ажил гүйцэтгэх гэрээ, түрээсийн гэрээ, хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 


Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгийн дэмжих багууд хуралдлаа  
Үзсэн: 275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй