Шууд Chart

НӨАТ-ын төслийг хэлэлцэнэ

2014-09-17 13:37:27

Нэмэгдсэн  өртгийн албан татварын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ.     

Албан татвар  төлөгчөөр  бүртгэх  босгыг  инфляц,  эдийн  засгийн  өсөлттэй  уялдуулан  10  сая  байсныг 50 сая төгрөг  болгон нэмэгдүүлэхээр   хуулийн төсөлд  тусгасан   байна.  Хууль  батлагдвал, НӨАТ төлдөг   аж  ахуйн нэгжийн   бараг  тал хувь  нь  хасагдахаар  байгааг  зарим  эдийн  засагчид хэлж байгаа  юм.  Учир  нь НӨАТ  төлж  байгаа  бүртгэлтэй  аж  ахуйн нэгжийн  55 хувь  нь  жилийн  борлуулалтын  орлого  нь  50 даяас дээш байдаг  бол 40  гаруй хувь нь 50  хүртэлх сая  төгрөгийн  орлогтой.
 
Анх   1998 онд  НӨАТ-ыг нэвтрүүлж  эхлэхэд  инфляци зургаан  хувьтай  байж  46 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсан  бол өнгөрсөн онд   инфляци 12 хувьтай, НӨАТ-аас  орсон орлого 1.5 их наяд төгрөгт  хүрчээ. Харин 15  жилийн хугацаанд НӨАТ   төлөгчдийн  бүртгэлийн  босго огт өөрчлөгдөөгүй явж ирсэн байна.
 
Тиймээс   энэ  асуудлыг  хэрхэн  зохицуулахаар  байгааг Сангийн  яамны  Төсвийн  бодлого  төлөвлөлтийн хэлтсийн дарга  Э.Батбаяраас  тодрууллаа.

НӨАТ-ын төслийг хэлэлцэнэ  
Үзсэн: 2454 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-17 20:07
НӨАТ-ыг 3-5 хувиар тооцох бишээ нийт аж ахуй нэгжээс зөвхөн борлуулалтын орлогоос нь 1-2 хувь л байхад болно. Харин орлогыг бүрэн тайланд тусгуулах л хэрэгтэй НӨАТ падан бичиж тайлан гаргадагийг болих Зөвхөн борлуулалтаас тооцоод л зохих тайланг үнэн зөв гарагсныг хянах хэрэгтэй
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-09-17 17:26
Нөт-ийг босгогүй болгох хэрэгтэй.Бүх аж ахуйн нэгж ,барилгын материалын бүх худалдааны цэгийг хамруулаад хуулиа гаргаарай.Нөт-ийн дарамт их байна шүү.Нөт-гүй болгоод аж ахуйн нэгжийн орлогын татвараар явбал яасан юм.Нөтөөс болоод аж ахуйнхан орологоо дарж 2 тайлан гаргадаг шүү дээ.Аж ахуйнханаас янз өүрийн татвар авчихаад төсвийнхөн хэрэггүй юманд зарцуулж,ил далд идэж уудаг шүү дээ.Энэ улс оронг аж ахуйнхан нуруун дээрээ үүрч яваа ш дээ.Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалцгаая аж ахуйнхаан.
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-09-17 16:57
НӨТ-ийг босгогүй болгох хэрэгтэй 50 сая болгоюол хэн ч НӨТ төлөхгүй Ер нь худалдан авсан л бол НӨТ-ийн буцаалт авдаг болгох хэрэгтэй. Одоо том компаниуд 10 сая төгрөгийн орлогогүй гээд л НӨТ өгөхгүй байна Бүх хүн нӨТ төлөгч болоод энэ дэлгүүрээс авсёан барааныхаа НӨТ-ийг буцааж авч байх хэрэгтэй Хуулиа сайн бодож гаргаарай. Амжилт хүсье
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-09-17 16:51
хүмүүс зөв зүйтэй л санал тавьж байна ,3-5 хувийн татвараа хэнийг ч ялгалгүй авах хэрэгтэй бөөн бичиг цаас ,тэгээд буцаан олголтын зөрүүг ер нь өгдөг юмуу дөнгөж л 11 сая төгрөгийн борлуулалт хийчихэд л нөт д бүртгэж байгаа илүү ажлын ачаалал л нэмэгдэж бна сайн судлаад дорвитой хууль гаргах хэрэгтэй хоёрын хооронд юм гаргачихаад л дахин санал оруулах гээд л бөөн юм болох юм ,бүгд л хамрагдчихвал амар юм бишүү
202.21.100.xxx [202.21.100.xxx] 2014-09-17 16:13
huuchin bsn hudaldaanii tatvar shig ih baga gehgui bugdees n borluulj bgaa dungiin 3-5% bh heregtei nudaldan avaltaaraa butsaaj hasalt hiih shaardlaggui ee butsaalt hasalt hih gd buruu zuruu nut pichiltsej avaad bdg bizdee
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2014-09-17 16:01
huuli hun burt adil uilchleh heregtei . bugdees n l 3-5 huviin tatvar avbal zugeer. NUAT tulugch bish geed 3-5 huviig baraa niiluulehdee suutguuldag biz dee. teheer ter huviar bolgood bugd l ijil tatvar tulugch bolvol zugeer dee
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-09-17 14:20
zugeer l bugdengees ni 3-5 huvi avdag bolgoh heregtei.......100say, 50 say zahiin neg jijihen languun deer ergeldene sh uu dee... ter barilgiin material zarj baigaa 100 ailiin languunaas tegvel NUAT tuluuldeg bolgoochee,,,
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-09-17 14:04
Yuun 50 say ve? Dor hayaj 100 say bolgoh heregtei.

Бидэнтэй нэгдээрэй