Шууд Chart

“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ

2025-04-01 15:21:52

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт 5 дугаар сарын 24-ний өдөр болно.

Гүйлтийн бүртгэл 4 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх бөгөөд оролцох хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хуудсаар болон Hipay аппликейшнаар бүртгүүлж онлайнаар хураамжаа төлөх юм.

Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байна.

Бүртгэлийн хураамжийн хувьд 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг), 5 км-т 10.000 төгрөг, 10 км-т 50.000, 21 км-т 70.000, 42 км-т 90.000 төгрөг байна. Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 20-ны 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна. 

Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, 500, 800м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэнэ.

“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn/  цахим хаягаас хэвлэн авах юм байна.  Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулна. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, 2024 онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцжээ.


“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ  
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй