Шууд Chart

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгав

2025-04-01 15:32:33

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 858 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 410 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 448 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. ХАСУМ хянуулаагүй томилсон 3 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 72 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 6 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 2 албан тушаалтны үйлдэл, мэдээллийг ХАСХОМ-ийн хянан шалгалтаар илрүүлж, Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан үндэслэлээр нарийвчлан шалгаж байна гэж АТГ-аас мэдээллээ. 


Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 72 гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй