Шууд Chart

Хангайн бүсийн сувилахуйн сургалт 2025-2026 хичээлийн жилээс эхлэнэ

2025-04-01 17:25:05

Засгийн газрын тогтоолын хүрээнд АШУҮИС-ийн харьяа Хангайн бүсийн “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгон хөгжүүлэхээр болж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж нар хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хангайн бүсийн тус цогцолборын сувилахуйн сургалт нь 2025-2026 оны хичээлийн жилд сувилагч, уламжлалт анагаах ухааны сувилагч, эм найруулагч, нүүр амны техникч, нүүр амны эрүүл ахуйч, эмнэлзүйн технологич, дүрс оношилгооны техникч зэрэг бакалаврын 7-н хөтөлбөрөөр Хангайн бүсийн аймгуудаас элсэлт авч 9-р сарын 1-ээс сургалтын үйл ажиллагаагаа эхэлнэ.

Архангай аймгаас элссэн суралцагчдын сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцахаар болжээ.


Хангайн бүсийн сувилахуйн сургалт 2025-2026 хичээлийн жилээс эхлэнэ  
Үзсэн: 268 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй