Манай улсад залуучуудад зориулсан цагийн ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгж тун цөөн гэж залуучууд хэллээ. Өнөөгийн нөхцөлд оюутнуудад ихэвчлэн зөөгч, үйлчлэгч гэх мэт найман цагаар хийх ээлжийн ажил олддог байна. Оюутнуудын хувьд ийм ажил хийх нь хүндрэлтэй байдаг аж.
Иймээс Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, "Туушин" зочид буудалтай хамтран оюутнуудад өдөрт 2-3 цаг ажиллах боломж бүрдүүлж байна. Энэ талаар Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн дэд захирал Б.Бэлгүтэй ярилаа. "Туушин" зочид буудалд цагийн ажил хийх сонирхолтой залуус байвал 12-17 цагийн хооронд очиж, анкет бөглөж болно гэж тэрээр хэлсэн юм. Дэлгэрэнгүйг сонсоно уу.
| Оюутнуудад цагийн ажил гаргаж өгчээ | ||
| Үзсэн: 1401 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.