Шууд Chart

Ургац хураалт хэвийн үргэлжилж байна

2014-09-17 14:30:51

Үр тариа хураалтын ажил 20 орчим хувьтай байна гэж салбарын яамнаас мэдээлж байна. Энэ нь тариаланчдын үтрэм дээр одоогийн байдлаар 100 гаруй мянган тонн улаан буудай буугаад байна гэсэн үг юм. Харин төмс, хүнсний ногоо хураалтын ажил 40 орчим хувьтай байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад үр тарианы хураалт 10 гаруй хувиар ахиу байгаа бол төмс, хүнсний ногооны хувьд өнгөрсөн жилийн мөн үетэй ижил түвшинд байгаа юм. Түүнчлэн ургацын урдчилсан балансаар 420 гаруй мянган тонн улаан буудай, 210 мянган тонн төмс, 104 мянган тонн хүнсний ногоо хурааж авах тооцоо гарсан ажээ.

Аж ахуйн нэгжүүд байгаа техникээ зөв зохистой ашигласан тохиолдолд ирэх сарын нэгэн гэхэд ургац хураалтын ажил дуусах боломжтой гэж ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Одонхүү мэдэгдлээ.

Ургац хураалт хэвийн үргэлжилж байна  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй