
Error loading player: No playable sources found
БНСУ-ын Бүтээмжийн төвийн чанарын баталгаажуулалтын газрын захирал Жон Жи Тэ, ерөнхий менежер И Дун Гын нар 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сөүлийн Үндэсний Их Сургуулиас хэрэгжүүлж буй “S-QUAD” төслийн хүрээнд байгальд ээлтэй, ногоон барилгын үнэлгээг гэрчилгээжүүлэх, бодлогын баримт бичигт тусгах талаар сайн туршлагаа танилцууллаа.
Энэхүү арга хэмжээнд ХББОСЯ-ны газар хэлтсийн төлөөлөл, харьяа байгууллагын албан хаагчид, салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, ногоон барилгыг гэрчилгээжүүлэх шаардлага, үнэлгээний шалгуур, эрх зүйн тогтолцоо, барилгыг гэрчилгээжүүлэх ач холбогдол, сайн туршлагын талаар санал солилцож, “S-QUAD” төслийн хүрээнд цаашид хамтран ажиллаж, мэргэжилтэн бэлтгэх талаар хэлэлцэв.
Байгальд ээлтэй, ногоон барилгын үнэлгээг гэрчилгээжүүлэх талаар туршлагаа танилцуулав | ||
Үзсэн: 235 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.