Шууд Chart

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна

2025-04-06 13:18:14

2023 онд үйлдвэрлэлийн ослын 408 тохиолдол улсын хэмжээнд гарч байсан бол өнгөрсөн онд 712 осол бүртгэгдэн, 40 гаруй хувиар өссөн үзүүлэлт гарчээ.
 
Энэ нь нэг талдаа ослыг судлан бүртгэх ажиллагаа сайжирсантай холбоотой ч нөгөө талдаа үйлдвэрлэлийн осол нэмэгдэж буйн дохио болж байгааг Эрчим хүчний салбарын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй -2025” чуулганы үеэр ХАБ-ын мэргэжилтнүүд хэлж байлаа.
 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс хамтран зохион байгуулсан уг чуулганд эрчим хүчний салбарын төрийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн өмчит компаниудын төлөөлөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, үйлдвэрчний эвлэл зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцлоо.
 
Эрчим хүчний салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилт тавин 2025 онд “Эерэг хандлага-манлайлал” уриаг дэвшүүлж, энэ удаагийн чуулганаа зохион байгуулсан байна.
 
Өнгөрсөн оноос үйлдвэрлэлийн ослын бүртгэлд шинэчлэл хийж, актыг цахимаар үйлддэг болсон. Ингэснээр үйлдвэрлэлийн ослын илрүүлэлт нэмэгджээ.
 
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх санхүүжилт хязгаарлагдмал байгааг онцолж байлаа.
 
Мөн осол, гэмтлийн тоог бууруулахад урьдчилан сэргийлэх, түүнд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай байна.
 
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 
 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй