Шууд Chart

Улсын физикийн XXXVI олимпиад Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна

2025-04-06 13:20:30

Улсын физикийн XXXVI олимпиад энэ сарын 5-ны өдөр Өвөрхангай аймагт нээлтээ хийжээ. Олимпиад энэ сарын 5-9-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдана. Олимпиадад сурагчдын ангилалд 9 дүгээр анги 50, 12 дугаар анги 54 сурагч, багш ангилалд 48 багш оролцож онол, туршилт ангиллаар өрсөлдөнө.

МУИС, ШУТИС, МУБИС, ФТХ ийн эрдэмтэн багш, докторууд, оюутнуудаас бүрдсэн баг бодлого дэвшүүлэх, засах, хамгаалалт хийх ажлыг, Өвөрхангай аймгийн Боловсролын газар, ЕБС-ууд, физикийн багш нартай хамтран зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.

Олимпиадын нээлтийн үйл ажиллагааг нээж аймгийн засаг дарга О.Пүрэвдорж, УИХ гишүүн А.Ундраа, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Г.Хосбаяр, Монголын физикийн нийгэмлэгийн тэргүүн Ц.Баатарчулуун нар оролцон үг хэлж оролцогчдод амжилт хүсэв.

 


Улсын физикийн XXXVI олимпиад Өвөрхангай аймагт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй