
Хөвсгөл аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Боловсролын газар хамтран "Өсвөрийн багш" клубыг нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Тус клуб нь 20 хүүхдийн бүрэлдэхүүнтэй эхэлж байгаа юм. Сургууль бүрт дэд клубээр өргөжүүлэх ба ирээдүйд гэрэлтэх дэлхийн, Хөвсгөлийн хүүхдүүдийн суралцахуйн чадварыг хөгжүүлэх багшийг өсвөр наснаас нь бэлтгэх, хүний нөөцийг бүрдүүлэх, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Боловсролын газар, Монгол Улсын Боловсролын их сургууль, Зөвлөх багш нарын төлөөлөл оролцож өсвөрийн багш нартаа мэдээлэл, зөвлөмж өгч амжилт хүслээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
"Өсвөрийн багш" клуб нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.