Шууд Chart

Эрчим хүчээ дотоодоосоо хангах хэрэгтэй гэв

2014-09-17 16:50:20

Манай улс цахилгаан эрчим хүчнийхээ тодорхой хувийг хоёр хөршөөсөө импортлодог. Тэгвэл саяхан ОХУ болон БНХАУ эрчим хүчнийхээ үнийг нэмсэн байна. Энэ нь алдагдалтай ажиллаж байгаа Эрчим хүчний салбарынхныг улам хүнд байдалд оруулж байна гэж Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар ярьж байна.

Хүн амын төвлөрөл ихсэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ улам нэмэгдэж байгааг тэрээр хэлж байсан юм. Тиймээс өндөр үнэтэй импортын эрчим хүчнээс татгалзаж, аль болох дотооддоо үйлдвэрлэдэг болох нь зүйтэй гэж албаныхан үзэж байна. Дэлгэрэнгүйг одоо дуулгая.

Эрчим хүчээ дотоодоосоо хангах хэрэгтэй гэв  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2014-09-17 17:08
Хямд эрчим хуч социалист Монгол улсад байдаг

Бидэнтэй нэгдээрэй