
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 48 суманд аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 129 нь объектын гал түймэр, 9 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Аюулт үзэгдэл, ослын 153 дуудлага бүртгэгджээ | ||
Үзсэн: 316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.