Шууд Chart

Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчлэн тогтоолоо

2025-04-07 11:07:11

Засгийн газрын хуралдаанаар Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэжлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоосон. 

Ингэснээр цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангасан алба хаагчид Нэгдүгээр зэрэг 20 хувь, Хоёрдугаар зэрэг 15 хувь, Гуравдугаар зэрэг 10 хувь нэмэгдлийг авахаар болж байна. 

Энэхүү шийдвэр хэрэгжсэнээр “Мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх” төрийн бодлогын хэрэгжилт хангагдахаас гадна Батлан хамгаалах, зэвсэгт хүчний болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын албандаа хандах хандлага сайжирч, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх эрмэлзэл нэмэгдэх болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ. 


Цэргийн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 26 жилийн дараа шинэчлэн тогтоолоо  
Үзсэн: 327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй