Шууд Chart

"Mock trial - 2025" тэмцээний шилдгүүд тодорчээ

2025-04-07 11:21:52

"Mock trial-2025" шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр хууль зүйн их, дээд сургуулиудад суралцагч оюутан залуусын дунд зохион байгуулагдсан бөгөөд  энэ сарын дүгээр сарын 5-ны өдөр Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд амжилттай зохион байгуулагдлаа.

"Мock trial-2025" шүүхийн мэтгэлцээний тэмцээнд нийт 16 баг бүртгүүлэн оролцсоноос өөрийн мэдлэг, ур чадвар, оюун ухаанаа дайчлан дараах баг бүрэлдэхүүн шагналт байранд тодорлоо.

  • Тэргүүн байранд: Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн "Suits" баг,
  • Дэд байранд: Шихихутуг их сургуулийн "Inferno" баг,
  • Гутгаар байранд: Дотоод хэргийн их сургуулийн "Мөрч" баг,
  • Тусгай байранд: Отгонтэнгэр их сургуулийн "ОТИС" баг тус тус шалгарлаа.

Шилдэг илтгэгчээр Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн "Suits" багийн гишүүн А.Мишээл тодорсон байна.

 

 


"Mock trial - 2025" тэмцээний шилдгүүд тодорчээ  
Үзсэн: 350 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй