
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төвлөрлийг сааруулах, лавлагаа шатлалын эмнэлэгт хийгдэж буй дэвшилтэт арга технологийг орон нутагт нутагшуулах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баг бүрэлдэхүүн 03 дугаар сарын 31-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Гэмтлийн үеийн яаралтай тусламж” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг Сэлэнгэ, Баянхонгор аймагт амжилттай зохион байгууллаа.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийсэн бөгөөд “Осол, гэмтлийн үеийн яаралтай тусламжийн менежмент” сэдэвт сургалтад өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн нийт 35 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан байна.
Түүнчлэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулсан “Гэмтлийн үеийн яаралтай тусламж” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтаар тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсролын байгууллагын 47 ажилтан, албан хаагч болон Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, сум, Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 207 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэдээлэл, зөвлөмж хүргэлээ гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Осол, гэмтлийн үеийн яаралтай тусламжийн сургалтыг Сэлэнгэ, Баянхонгор аймагт хийлээ | ||
Үзсэн: 337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.