Шууд Chart

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

2025-04-07 15:04:12

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны 04-р сарын 07-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 08-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн өмнөд хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 5-10 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэмийн дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 хэм хүйтэн, бусад хэсгээр 0-2 хэм, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.


2025 оны 04-р сарын 09-нөөс 04-р сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 7-12 хэмийн дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан байна. 12-нд ихэнх нутгаар дулаарна.


ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй