Шууд Chart

Зөөлөн хот фестиваль болно

2025-04-08 10:34:36

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой “ЗӨӨЛӨН ХОТ” фестивалийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, 20 минутын хот Үндэсний хороотой хамтран “Мэгүүн медиа” ХХК хариуцан зохион байгуулах гэж байна. Тус фестиваль нь 04 сарын 19-ний Бямба гарагт Соёлын төв өргөөнд 10:00-18:00 цагийн хооронд болох юм.

Фестиваль нь үндсэн илтгэл болон үзэсгэлэнгийн танхим, оролцогч болон хамтрагч байгууллагуудын танилцуулах бүхээгтэй хэсэг зэргээс бүрдэх ба хоттой холбоотой сонирхолтой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүд болон Улаанбаатар хотын онцлох, сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг хуваалцах видео контентуудыг хуваалцах юм.

Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим  тус фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад айлчилж "ЗӨӨЛӨН ХОТ" сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц уншин, фестивальд оролцоно.

“Зөөлөн хот” фестивалийн хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт Барилга,орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн оролцоо, санаачлагыг дэмжиж ажилладаг судлаачид, бизнесийн байгууллагууд оролцож байгаагаараа онцлог юм.


Зөөлөн хот фестиваль болно  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй