Шууд Chart

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа

2025-04-08 11:35:47

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөө аж ахуйн бирж, Зээлийн батлан даалтын сан зэрэг харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан. Байгууллагуудын удирдлагууд үйл ажиллагааны чиглэлээ танилцуулж, зочид төлөөлөгчдийн сонирхсон мэдээллийг өглөө.

Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр яамнаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн тариалангийн тогтвортой хөгжлийн “Атрын IV аян”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийн засгийн боловсруулах үйлдвэрийг нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулга мэдээлэл хийсэн гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар ХХААХҮЯ-ны үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй