Шууд Chart

ЦАГ АГААР: Яармаг-Сонгино орчмоор 4-6 хэм хүйтэн хононо

2025-04-08 15:16:17

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 10-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.


2025 оны 04-р сарын 08-ны 20 цагаас 2025 оны 04-р сарын 09-ний 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 6-11 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 4-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2025 оны 04-р сарын 10-наас 04-р сарын 14-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 13-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 20-22 метр, 12, 13-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 хэмийн хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 хэм, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутгаар 7-12 хэмийн дулаан, бусад нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан байна. 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар дулаарна.


ЦАГ АГААР: Яармаг-Сонгино орчмоор 4-6 хэм хүйтэн хононо   
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй