Шууд Chart

ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаас зүрхний эмгэгийн оноштой 447 хүүхэд байна

2025-04-08 17:43:53

Эрүүл мэндийн сайдын “Сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах” бодлогын ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 33901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулаад байна.

Эхний шатны илрүүлэг буюу зүрхний цахилгаан бичлэг хийж, хүүхдийн зүрхний нарийн мэргэжлийн эмч нар дүгнэхэд 7241 хүүхдэд өөрчлөлт илэрчээ. Өөрчлөлт илэрсэн хүүхдүүдийг хоёрдугаар шатны илрүүлэг буюу зүрхний хэт авиан оношилгоонд хамруулахад 447 хүүхдэд зүрхний эмгэгийн онош батлагдаж, үүнээс 140 орчим хүүхдэд мэс засал эмчилгээ шаардлагатай болсон.

Яаралтай мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдэд УГТЭ, ЭХЭМҮТ  тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүлжүүлж эхлээд байна.

21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдын үзлэг оношилгоо дээрх зарчмаар хийгдэнэ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдаас зүрхний эмгэгийн оноштой 447 хүүхэд байна  
Үзсэн: 336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй