
ДЦС-3 ТӨХК руу ус дамжуулах шугам хоолой татах ажил явагдах тул Хан-Уул дүүргийн III хороо ДЦС-3 ТӨХК-иас баруун тийш Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг 2025 оны 4-р сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 14-ний 06.00 цаг хүртэл түр хаана.
Энэ хугацаанд Яармагийн гүүрнээс Ажилчдын гудамж буюу ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцаж эргэдэг тойрог хүртэл урдаас хойшоо зөвхөн нэг чиглэлд зорчино.
Харин хойноос урагш чиглэлийг ДЦС-3 ТӨХК-ийн баруун хойд талын буцах уулзвараар эргэж, ДЦС-3 ТӨХК-ийн хойд болон зүүн талын замаар үндсэн хөдөлгөөнд оролцох боломжтой байхаар хөдөлгөөнийг түр зохицуулна.
Яармагийн гүүрийг Ажилчдын гудамжтай холбосон автозамыг түр хаана | ||
Үзсэн: 411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.