Шууд Chart

“Хар Татар”-ын ойжуулалтын талбайг өргөтгөжээ

2025-04-09 09:05:59

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Санхүүгийн хэлтсийн дарга Д.Оюун-Эрдэнэ нар 2025 оны дөрөвдүгээр 3-14-ний өдрийг дуустал Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажиллаж байна.

Томилолтын баг энэ сарын 7-ны өдөр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд орших “Хар Татар”-ын ойжуулалтын талбайд хийгдсэн ажил, байгаль хамгаалагч нарын ажиллах нөхцөл байдалтай танилцсан байна.

“Хар Татар”-ын ойжуулалтын талбай нь 1998 оноос эхлэн анх 35 га талбайд мод үржүүлэг, эсгий гэрийн модны үйлдвэрийн аргаар ургуулах плантанци, ойжуулалтын зориулалтаар мод тариалж ирсэн. Цаашид уг газрыг ашиглан бага оврын мод үржүүлгийн газар байгуулах зорилготой байгаа талаар Байгаль хамгаалагч танилцууллаа.

Мөн хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид тус ойжуулалтын талбайг өргөтгөж 126 га-д бургас, чацаргана, улиас тарьж, ургуулсан талаар онцоллоо.

“Хар Татар”-ын ойжуулалтын талбайгаас жилд уулын туруутан, ойн туруутан амьтдад зориулж биотехникийн арга хэмжээнд 10 тн өвсийг жил бүр бэлтгэдэг.

Мөн жил болгон цаг агаар хүндэрсэн үед Халиун буга ирж, ойжуулалтын талбайд өвөлждөг байна.

Гэвч ойжуулалтын талбайн хашааны шонгийн мод нь усанд ялзарсан, төмөр тор нь хуучирч муудсан нөхцөл байдалд анхаарал хандуулж, шинэчлэх асуудлыг уламжилж өгөхийг хүссэн гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


“Хар Татар”-ын ойжуулалтын талбайг өргөтгөжээ   
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй