Шууд Chart

Сүрьеэгийн өвчлөлийн 6-7 хувийг хүүхдүүд эзэлж байна

2025-04-09 09:44:38

Дэлхий дахинд 2023 онд 10.8 сая хүн сүрьеэгээр өвчилсний 1.3 сая нь хүүхэд байна. Монгол Улсын хүн амын гуравны нэгийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлдэг. Жилд 3000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгддэг бөгөөд сүрьеэгийн өвчлөлийн 6-7 хувийг хүүхдүүд эзэлж байна. Сүүлийн 5 жилийн статистикаас үзэхэд, нийт шинэ сүрьеэгийн доторх хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь буурч байгаа боловч хурц тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингитээр нийт 33 хүүхэд өвчилж, сорвит хөндийт сүрьеэ бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна.

Иймд хүүхэд өсвөр насанд тохиолдох сүрьеэгийн илрүүлгийг сайжруулах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран “Хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах” сургалтыг  өчигдөр Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн эмч нарыг оролцуулан зохион байгуулжээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Сүрьеэгийн өвчлөлийн 6-7 хувийг хүүхдүүд эзэлж байна  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй