Шууд Chart

1072 хувьцааны ногдол ашгийг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ

2025-04-09 12:51:46

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш өдрөөс олгож эхлэнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  мэдээллээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөг тараасан. Үүний дараа хоёрдугаар сарын 26-нд  100 мянган  төгрөгийн ногдол ашиг олгосон. Харин  ногдол ашгийн сүүлийн мөнгийг дөрөвдүгээр сард олгохоор төлөвсөн байсан. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг маргааш  иргэдийн дансанд шилжүүлнэ” гэв.

Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга өнөөдөр хаагдах юм. Тодруулбал, иргэд Е-Mongolia аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтын аль нэгд нь саналаа өгнө.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

1072 хувьцааны ногдол ашгийг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ   
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Цоомоо [127.0.0.xxx] 2025-04-09 23:37
Үнэн үү. Итгэж болох уу?
Сэржмядаг Баасанжаргал гэр бүлийн хамт бэлнээр авна [127.0.0.xxx] 2025-04-09 21:16
Гэр бүлийн бүх гишүүдтэйгээ бнлнээр авна
Сэржмядаг Баасанжаргал гэр бүлийн хамт бэлнээр авна [127.0.0.xxx] 2025-04-09 21:15
Бэлнээр авна гэр бүлээрэй

Бидэнтэй нэгдээрэй