Шууд Chart

Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ

2025-04-09 13:11:59

Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.
 
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гангийн үйлдвэрийн боловсон хүчний бодлогыг Боловсролын яамны бодлоготой уялдуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Уулзалтаар тус үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтан, инженер, техникийн ажилтнуудыг дотоод, гадаадад тогтвортой бэлтгэх зорилгоор их, дээд сургуульд суралцаж буй болон шинээр элсэх оюутнуудад Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх, мөн Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулан чиглүүлэх мэдээлэл хүргэх өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Гангийн үйлдвэрийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Боловсролын яам дэмжлэг үзүүлнэ  
Үзсэн: 369 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй