Шууд Chart

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

2025-04-09 14:11:01

Олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод 2025 оны 04-р сарын 05-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Улсын Физикийн XXXVI олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 50 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 55 сурагч, багшийн төрөлд 49 багш, нийт 154 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдууллаа.

Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Шинжлэх Ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль Монголын физикийн олимпиадын хороо, өөрийн дотоод нөөц боломжид тулгуурлан дотооддоо үйлдвэрлэн зохион байгуулж улсын физикийн олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна. Үүнд:

Шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу нийт оролцогчдын 24% шагналын эзэд боллоо.
Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөнийг ихэсгэх, бүс нутгийн Физикийн шинжлэх ухааны сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

ШИМТ Боловсрол ХХК нь физикийн багш нар хичээл, сургалтдаа ашиглах STEM/ШИМТ -ийн 180 загвар бүтээх "Багшийн туслах" багцыг олимпиадад амжилттай оролцсон орон нутгийн 10 багшид гардуулан өгч, нийт 20 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн бэлэглэсэн. Мөн Ш.Төмөрхүү агсны гэр бүл найз нөхөд ивээн тэтгэж оролцлоо.

Цахим технологийн шийдлийг “Mexim consulting” ХХК, Medle Цахим сургууль хамтран боловсруулсан байна.


Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа  
Үзсэн: 504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй