Шууд Chart

“Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоо нэмэгджээ

2025-04-09 17:06:40

Захиргаа хэргийн давж заалдах шатны  шүүхийн Тамгын газраас 2025 онд “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Сурагчдын бие даалтын долоо хоногийн хугацаанд Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд болон ахлах  ангийн 300 орчим сурагч хамрагдсан байна. 

Мөн энэ долоо хоногт “Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. 

Төлөвлөгөөний дагуу арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн ахлах ангийн 4 бүлгийн 123 сурагчийг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулж, Эрүү, Иргэний болон Захиргааны шүүхийн онцлог, маргааны төрөл, шүүх дэх иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдлын талаар эрх зүйн суурь мэдлэг олгов.  

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орсон нэмэлт өөрчлөлтийг таниулах,  гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн орчин дахь цахим соёл, үе тэнгийн дээрэлхэлт, мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх хэлбэрээр сургалтыг тоглоомын аргаар өөрсдийнх нь оролцоотой зохион байгууллаа. 

Сургалтыг шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Гантулга, Монголын Сурагчдын Холбооны ерөнхий менежер, мэргэжил сонголтын чиглэлээр мэргэшсэн багш Э.Солонго нар орлоо. Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал сургалтад идэвх, санаачилгатай оролцож, бусдыгаа манлайлсан сурагчдыг урамшуулж, гарын бэлэг гардуулжээ.

 


“Хүүхдэд ээлтэй шүүх” хөтөлбөрт хамрагдах сурагчдын тоо нэмэгджээ  
Үзсэн: 449 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй