Шууд Chart

Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиадын шилдгүүд тодорчээ

2025-04-10 08:42:47

Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиад энэ сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо МУБИС-ийн хичээлийн байранд амжилттай зохион байгуулагдсан. Олимпиад ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш, 12 дугаар ангийн сурагч, 9 дүгээр анги хамт олны олимпиад гэсэн гурван төрлөөр, нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шалгарсан шилдэг 31 багш, 34 сурагч, 9 дүгээр ангийн 30 бүлэг эчнээгээр оролцон өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

12 дугаар ангийн төрөлд

  • Нэгдүгээр байрт: Нийслэлийн Хан-Уул дүүргийн "Шинэ Монгол Харүмафүжи" сургуулийн 12-2 ангийн сурагч Г.Биндэрьяа,
  • оёрдугаар байрт: Нийслэлийн Баянзүрх дүүргийн ДХИС-ийн ахлах сургуулийн 12а ангийн сурагч М.Дэлгэрболор, Дундговь Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн 12-р ангийн сурагч Ө.Март,
  • Гуравдугаар байрт: Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар сургуулийн 12-р ангийн сурагч Э.Энхжин, Өвөрхангай Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Золзаяа, нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 12ж ангийн сурагч У.Мишээл,
  • Тусгай байрт: Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Ч.Энхжин, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар сургуулийн 12а ангийн сурагч У.Анужин,

9 дүгээр анги хамт олны төрөлд

  • Нэгдүгээр байрт: Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн" цогцолбор сургуулийн 9а анги (Багш М.Нямсүрэн),
  • Хоёрдугаар байрт: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номундалай” сургуулийн 9д анги (Багш Б. Ганбат), Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 9з анги (багш М.Өлзийдэлгэр),
  • уравдугаар байрт: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн 9а анги (Багш Г.Цогзолмаа), нийслэлийн Баянзүрх дүүргийн “Шинэ монгол” сургуулийн 9-1 анги (Багш Э.Эрдэнэтуяа), Өмнөговь аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн 9б анги (Багш Т.Нансалмаа),
  • Тусгай байрт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 9е анги (Багш Д.Сүрэнхорлоо),

Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн багш төрөлд

  • Нэгдүгээр байрт: Завхан аймгийн МУИС-ийн харьяа Ахлах сургуулийн багш Т.Цэрэндолгор,
  • Хоёрдугаар байрт: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр сургуулийн багш Д.Тунгалагтамир, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хүмүүнлэг” сургуулийн багш Д.Отгонсүрэн,
  • Гуравдугаар байрт: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар сургуулийн багш Г.Болорцэцэг, нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Сант" сургуулийн багш И.Сансартуяа, Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн багш Э. Лхагва-Очир,
  • Тусгай байрт: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн багш М.Өлзийдэлгэр, нийслэлийн Баянзүрх дүүргийн "Шинэ Монгол" сургуулийн багш Б.Алтанзул нар тус тус шалгарчээ.

Монгол хэл бичгийн улсын 54 дүгээр олимпиадын шилдгүүд тодорчээ  
Үзсэн: 260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй