
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал өнөөдөр НҮБ-ын Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Ана Брайан Нугрересыг хүлээн авч уулзлаа.
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудын хэрэгжилтийн талаар мөн олон нийтийн мэдээллийн сүлжээнд тавьж буй хяналт, техник технологи, интернэтийн хүртээмж, старлинк төхөөрөмж, Хувийн мэдээллийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага /Data protecting Authority/-ын олон улсын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.
Тусгай илтгэгч Ана Брайан Нугререс, Монгол Улсын хувь хүний дата мэдээллийг хамгаалах асуудал, тухайлбал хүний эрүүл мэндийн мэдээлэл, кибер аюулгүй байдал, хяналт тандалтын арга хэмжээ, хэрэгжүүлэх механизм, шинэ тутам гарч буй технологийн хэрэглээ болон тодорхой бүлгүүдийн хувийн мэдээлэл зэрэг хувийн мэдээллээ хамгаалах эрхийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ажиглалт, судалгаа хийнэ гэв. Мөн тэрбээр манай улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хийж буй ‘’Хүний эрх ба технологи’’ судалгаанд дэмжлэг үзүүлж, үнэлэлт өгөхөөс гадна урьдчилсан ажиглалтынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулан танилцуулахаар төлөвлөж буйгаа онцоллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал НҮБ-ын Тусгай илтгэгч Ана Брайан Нугрересыг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.